Б. Жаргалсайхан

Шинэ блогийн хаяг:
http://bjagaa.blog.banjig.net

2010-06-16

”Miranda warning”, “Предупреждение Миранды” буюу Мираандагийн сануулгын талаар

 

АНУ-ын хууль хэрэгжүүлэгч субъект бүр баривчилж болон саатуулж буй хүнд сануулж хэлэх үгийг заавал хэрэгжүүлэх үүргийг журам болгосон байдаг. Энэ сануулга ерөнхийдээ доорхи үг байна:

“Та үг дуугарахгүй байх эрхтэй. Таны хэлэх үг бүрийг шүүхэд таны эсрэг баримт болгон ашиглаж магад бөгөөд ашиглах ч болно. Та өмгөөлүүлэх эрхтэй. Хэрэв танд өмгөөлөгч байхгүй бол та бусдын санал болгосон өмгөөлөгчийг авч болно. Танд тайлбарлан өгсөн энэ эрхийг ойлгов уу?”

Үүнийг АНУ болон бусад улсад “Мираандагийн сануулга” гэж нэрлэдэг хийгээд ийм сануулгатай танилцсан хүнийг “мираандачилсан” /Mirandized/ хүн гэдэ...


Шууд холбоос


2010-05-29

АНУ-ын хөл бөмбөгийн од асан, Ж. Симпсоны хэрэг


Ж. Симпсоны хэргийн талаар цухасхан

АНУ-ын иргэн Жэймс Сиймпсана (Orenthal James "O. J." Simpson) 1947 оны 7 дугаар сарын 9-нд төрсөн, "The Juice"буюу “Шүүс” нэрээрээ алдаршсан нэгэн бөгөөд чөлөөнд гарсан хөл бөмбөгч, жүжигчин хүн.

1967 оны 7 дугаар сарын 24-нд тэрээр Мааргэрит L. Вийтлийтэй (Marguerite L. Whitley) гэр бүл болж 3 хүүхэдтэй болжээ: Arnelle L. Simpson (1968. XII.4-нд), Jason L. Simpson (1970. IY. 2-нд), Aaren Lashone Simpson (1977, IX. 24-нд). 1979 онд, 2 ой хүрэхээсээ ганцхан сарын өмнө Aaren гэрийнхээ бассейнд живж нас барсан ба тэр жилдээ Сиймпсана Вийтлий нар салсан байна.

19...


Шууд холбоос


2010-04-23

ХОВСДУУЛСАН НОХОЙ АЛУУРЧИЙГ ИЛЧИЛЖЭЭ

ХОВСДУУЛСАН НОХОЙ АЛУУРЧИЙГ ИЛЧИЛЖЭЭ
Мексикийн алдарт ховсдогч, Алехандро гэгч нууц нэртэй хүн цагдаагийн газарт ирэхдээ Мария Альварес гэгч хүүхэн бусдад алуулсан хэргийн цорын ганц гэрч нь түүний нохой болохыг сонсоод энэ гэмт хэргийг илрүүлэхэд туслалцаа үзүүлэхийг санал болгожээ.

— Үүнд итгэж чадашгүй нь  — хэмээн Гвадалахара хотод болсон хэвлэлийн бага хурал дээр тойргийн прокурор Хуан Хосе Марко мэдэгджээ.

Биднийг харсаар байтал нохойг ховсдон унтуулаад ховсдогч хэрэг хэрхэн болсон талаар ярьж гарлаа.

Цагдаагийнхан Мария Альваресийг түүний нөхөр Жерардо алсан гэж сэжиглэж байсан ч түүнийг ну...


Шууд холбоос


2010-02-23

тэргүүн байрын шагналт илтгэл

 блогмн-ий эрхэм уншигчдаасаа хүлцэл өчье. 1 дүгээр сарын 12-нд болсон Монгол улсын ардын багш, гавъяат хуульч, хөдөлмөрийн баатар Б. Чимидийн нэрэмжит хуралд илтгэл бияиж хэлэлцүүлэн тэргүүн байр эзэлснээ нийтийн хүртээл болгох гэж ихэд хичээсэн боловч блог руугаа нэвтэрч чадалгүй байсаар өдий хүрлээ. Өнөөдөр санаандгүй оролдоод үзтэл болж байна. РС мэддэггүй миний бүдүүлгийнх байсан юм шиг байна. дахин уучлаарай.

Эрүүгийн хэрэг үүсгэх шатанд байцаан шийтгэх

зарим ажиллагааг хэрэгжүүлэх

 

Монгол Улсын ЭБШХ-ийн долдугаар хэсэгт багтдаг “эрүүгийн хэрэг үүсгэх” ажиллагаа бол байцаан шийтгэх ажиллаг...


Шууд холбоос


2009-10-07

Экспертийн дүгнэлт, түүний эрх зүйн зохицуулалт

МУ-ын ЭБШХ-д зааснаар шинжээчийн дүгнэлт нуталгааны гол эх сурвалжийн нэг. Харин ардчиллыг буцалтгүй баримтлан хөгжиж байгаа Монгол орны өнөөгийн шаардлагын өнцгөөс харвал ЭБШ ажиллагаанд оролцогч - шинжээч хэмээх субъектын эрх зүйн зохицуулалт, тодорхойлолт, эрх, үүрэг зэргийг журамласан зүйлүүдэд шүүмжтэй хандмаар, залруулж өгөхөөр залруулж өгүүштэй нэр зүйл нилээд бий.

Тус хуульд зааснаар “шинжээч, шинжилгээ” гэдэг нэрээс эхлэе. Нэрт криминалист, доктор Ж. Хурцгэрэл «ЭБШЭЗ-д экспертизийг “шинжилгээ” хэмээн авч үздэг нь буруу. Шинжилгээг хэн ч хийнэ. Харин экспертизийг шинжлэх ухааны танин м...


Шууд холбоос


2009-03-30

Одорологи буюу үнэр судлал

Ертөнцийн амьтад, организмууд хүрээлэн байгаа орчноо мэдрэхүйн эрхтнийхээ тусламжтайгаар танин мэдэрч түүнээсээ хортой, хоргүй, ашигтай, ашиггүйг ялган, бие эрхтэн, амьдралын нөхцлөө түүндээ зохицуулан өсөж үржиж, сөнөж мөхөж байдаг нь шинжлэх ухаанд хэдийн тодорхой билээ.

Сүүн тэжээлт амьтдад мэдрэхүйн 5 эрхтэн үйлчилж гадаад орчны элдэв нөлөөг мэдрэн төв мэдрэлийн системд дамжуулж байдгийг Оросын нэрт анатомич И. П. Павлов “мэдрэлийн системийн үйл ажиллагааны онол”-оороо нутласан.

Энэ чиглэлд судалгаа хийгээгүй байх үед зэрлэг амьтдад харилцааны болон мэдээллийн хэрэглүүрийн үүргийг гүйц...


Шууд холбоос


2009-03-30

Албаны нохой сургах хичээл

 

АЛБАНЫ НОХОЙД ЕРӨНХИЙ ДАДАЛ СУУЛГАХААР

ДАСГАЛ ХИЙЛГЭХ АРГА ЗҮЙН ЗӨВЛӨМЖ

 

ЕРӨНХИЙ ЗҮЙЛ

 

Нохойн сургалт бол ихээхэн хариуцлагатай, бүтээлч хандлага, мэдлэг, тэвчээр, шургуу байхыг шаардсан асар хэцүү, нөр их хөдөлмөр байдаг.

Нохойн сургалтын хичээл бүрийг нохойн бие бялдрын болон сэтгэхүйн онцлогийг тооцож боловсруулсан төлөвлөгөөний дагуу явуулна. Шинэ сургагчид нохой сургах болон мэргэжилтэн сургагч сургах хангалттай туршлага бүхий зааварлагч багш хичээл заана. Сургалтын эхний өдрөөс эхлэн урт, богино уяа ашиглах болон амттан өгөхөд онцгой анхаарал хандуулвал зохино.

Нохойн анха...


Шууд холбоос


2009-03-27

Гэрэл зургийн түүхээс

Хэдэн жилийн өмнө нэгэн Орос номноос энэ зүйлийг орчуулж байсан бөгөөд одоо чухам ямар ном байсныг үл санаж байвч хүмүүст хэрэг болуужин хэмээн нийтлэв.

Хүн төрөлхтний хөгжил дэвшлийн гайхамшгийн нэг болох гэрэл зургийн түүх эртний Арабын физикч, математикч, эмч, филисофич Ибн-Аль-Хайсамын нэртэй салшгүй холбоотой. Дундад зууны Европт Альхазен хэмээн алдаршсан тэрээр 965 онд төрж 1039 онд өөд болсон ба тухайн үеийнхээ хамгийн өндөр боловсролыг эзэмшиж, гэрэл, гэрлийн туяаны тухай тодорхой бүх л мэдэгдэхүүнийг тусгасан оптикийн тухай шинжлэх ухааны үгүүллээ бичжээ. Тэр үед гэрэл зургийн тала...


Шууд холбоос


2009-03-25

Биет баримт

Биет баримт гэж мөрдөн шалгаж буй эрүүгийн хэрэгтэй ямар нэгэн хэлбэрээр бодит холбоотой бөгөөд, түүний шинж, төлөв, мөн чанарыг шууд тусган хуулбарласан материаллаг зүйлийг хуульд заасан журмыг баримтлан тогтоож, бэхжүүлэн авсныг хэлнэ.

Нутлагааны энэ төрлийн онцлог нь гэмт хэрэг үйлдсэн шинж төлөв, нөхцөл эхлээд хүний ой, сэтгэхүйд биш, хүрээлэн орчинд буй материаллаг зүйлс дээр тусгагдан хоцордогт оршино. Гэмт этгээд гэмт хэрэг үйлдэхээр зэхэх, түүнийг үйлдэх, нуун дарагдуулах арга хэмжээ авах зэрэгтэй холбоотой аливаа үйлдэл хийхдээ материаллаг зүйлстэй харьцаж, бүтэц, шинжид нь то...


Шууд холбоос


2009-03-25

ЭБШ хуулин дахь криминалистикийн хэл болон Монгол хэл зүйн зарим асуудал

ЭБШ хуулин дахь криминалистикийн хэл болон Монгол хэл зүйн зарим асуудал[1]
 
Бие даасан аливаа шинжлэх ухаан бүр өөрийн гэсэн судлах зүйл, судалгааны объект, зорилго, хөгжлийн хуультай бөгөөд нэгдмэл ойлголт, шинжлэх ухаанлаг тодорхойлолт бүхий мэдлэгийн тогтолцоог бүрдүүлэхийн тулд түүнийгээ эрэмблэн журамлах өөрийн гэсэн хэлтэй байдгийг бид мэднэ. Хэл нь тухайн шинжлэх ухааны агуулга, судлагдхууныг нэг мөр болгон цэгцэлж, нэгдмэл нэр томъёог ашиглан хөгжүүлэхэд онцгой нэмэртэй.
Криминалистикийн хэл нь “уг шинжлэх ухааны агуулгыг оновчтой илэрхийлж чадах ойлголт, тодорхойлолт, нэр томъёо,...

Шууд холбоос


Миний тухай

Хааяа нэг ганц 2 иймэрхүү юм бичихээр хэвлэж өгөх газар хайх гэж төвөг болох юм.

Сүүлийн бичлэгүүд

. ”Miranda warning”, “Предупреждение Миранды” буюу Мираандагийн сануулгын талаар
. АНУ-ын хөл бөмбөгийн од асан, Ж. Симпсоны хэрэг
. ХОВСДУУЛСАН НОХОЙ АЛУУРЧИЙГ ИЛЧИЛЖЭЭ
. тэргүүн байрын шагналт илтгэл
. Экспертийн дүгнэлт, түүний эрх зүйн зохицуулалт
. Одорологи буюу үнэр судлал
. Албаны нохой сургах хичээл
. Гэрэл зургийн түүхээс
. Биет баримт
. ЭБШ хуулин дахь криминалистикийн хэл болон Монгол хэл зүйн зарим асуудал
. Криминалистикийн одорологийн талаар
. At the Crime Scene
. Криминалистикийн үнэр судлалын шинжилгээ
. Хятадууд гэмт хэргийг хүний үнэрийн сангаар илрүүлнэ
. China’s body odor databank sniffs out crime

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. Сэмээрхэн
Хуудас: 1 » Нийт: 3
Өмнөх | Дараагийн