ХОВСДУУЛСАН НОХОЙ АЛУУРЧИЙГ ИЛЧИЛЖЭЭ Мексикийн алдарт ховсдогч, Алехандро гэгч нууц нэртэй хүн цагдаагийн газарт ирэхдээ Мария Альварес гэгч хүүхэн бусдад алуулсан хэргийн цорын ганц гэрч нь түүний нохой болохыг сонсоод энэ гэмт хэргийг илрүүлэхэд туслалцаа үзүүлэхийг санал болгожээ. — Үүнд итгэж чадашгүй нь — хэмээн Гвадалахара хотод болсон хэвлэлийн бага хурал дээр тойргийн прокурор Хуан Хосе Марко мэдэгджээ. Биднийг харсаар байтал нохойг ховсдон унтуулаад ховсдогч хэрэг хэрхэн болсон талаар ярьж гарлаа. Цагдаагийнхан Мария Альваресийг түүний нөхөр Жерардо алсан гэж сэжиглэж байсан ч түүнийг нутлах баримт байсангүй. — Мария Альваресийн дагз руу ойрын зайнаас буудсан нэгэн сумны хошууг бид илрүүлсэн. Харин тэмцэлдсэн мөр болон үгүй ядахдаа гэр рүү нь гадны хүн халдсан шинж алга байсан. Яг л гэрийнхний хэн нэг нь үйлдсэн юм шиг. Мария нөхөртэйгээ ихэд муудалцсан болохыг бид олж мэдсэн. Гэсэн ч хүүхнийг буудсан зэвсгийг бид илрүүлж чадаагүй, нөхөр нь болохоор түүнийг эзгүйд энэ хэрэг гарсан гэж зүтгээд байсан гэж прокурор ярьжээ. Ховсдогч Алехандро цирк болон амьтны хүрээлэнтэй хамтран ажилладаг, харин гэмт хэрэгтэй холбоотой хэрэгт хэзээ ч оролцож үзээгүй байв. — Амьтадтай холбоо тогтоож чаддаг хүмүүс байдаг. Яагаад гэдгээ мэддэггүй боловч би ийм хүмүүсийн нэг. Зүгээр л мэдэрдэг юм. Хохирогчийн “Пока” нэртэй нохой сэтгэлийн маш хүчтэй стресс амссан байна. Түүнд гутралын шинж илт харагдаж байна гэж ховсчин ярьжээ. Алехандро тэр гайт шөнийн дэлгэрэнгүй нарийн зүйлийг дэлгэн, ховсдуулсан нохойтой хэдэн цаг хамт байлаа. Эр эм хоёрын хэрүүл дэгдэх үед Пока тэр өрөөнд байжээ. Жерардо эхнэрээ цохиж авахад нохой түүн рүү довтолж, баруун тохойноос нь зуусан байна. Эзэн нь түүнийг ширвэж хаяад халааснаасаа буугаа гарган тайвнаар хараалаад түрүүлгээ харан хэвтэж байсан эхнэрийнхээ дагз руу буудаж орхижээ. Тэгснээ нохойгоо ч буудах гэж үзжээ. Пока хар хурдаараа зугтахад Альварес араас нь гарч ирээд нохойгоо ололгүй, буугаа худаг руу хаясан байна. — Бид бүгдийг шалгасан. Үнэхээр тийм зүйл болсон байж. Альваресийн барун тохой дээр нохойд хазуулсан ором байсан. Худгийн усыг шавхсан цагдаагийнхан Мария Альваресийг буудсан бууг ч хураан авчээ. Хөдөлшгүй баримтын нөлөөнд Жерардо Альварес эхнэрээ алснаа хүлээсэн байна. Эх сурвалж: http://lib.rus.ec/b/
|
2010-05-07 - hi