Хятадууд гэмт хэргийг хүний үнэрийн сангаар илрүүлнэ.
Хувь хүнийг адилтгах биологийн хуудасны жагсаалтанд таны үнэр нэмэгдсэн тул гарын мөрний болон ДНХ-ийн талаар март. Хятадын цагдаагийнхан сэжигтэн этгээдийг адилтгахад үнэрийн санг ашиглаж эхэллээ.
Нанжин дахь Цагдаагийн Нохойн Судалгааны Төвийн лабораторийн ажилтнууд “биеийн үнэрийн сан”-г байгуулсан нь хэрэг, учралын газраас илрүүлсэн үнэрийг сэжигтэн этгээдүүдийн үнэртэй харьцуулахад мөрдөн байцаалтад туслах юм. Тус лаборатори цагдаагийнхантай хамтран гэмт хэрэгтэн этгээдүүдийн үнэрийг авч эхлээд байна. Мөн санд 500 төрлийн үнэрийн дээжийг оруулжээ.
Албаны хүмүүсийн нотолж байгаагаар гэмт хэргийг шийдвэрлэхэд гол үүргийг үнэр гүйцэтгэх бөгөөд энэ нь хичнээн архаг гэмт хэрэгтэн этгээд ч хэрэг үйлдсэн газраасаа үнэрээ авч явж чаддаггүйтэй холбоотой ажээ.
http://www.pinktentacle.com/2006/03/chinas-body-odor-databank-sniffs-out-crime/ сайтаас