Б. Жаргалсайхан

Шинэ блогийн хаяг:
http://bjagaa.blog.banjig.net

2009-03-10

Хулгайчид аа, үнэрээ бүү үлдээгтүн!

Хулгайчид аа, үнэрээ бүү үлдээгтүн!

 

/Ким Үилшэр 7 дугаар сарын 27. Парис./

 

Францын цагдаагийн газрынханд зориулан судалгаа хийсэн эрдэмтэд, хэрэг учралын газарт сэжигтэн этгээдийн үлдээсэн үнэрээр түүнийг адилтгахаар үнэрийг битүүмжлэх төхөөрөмжийг боловсруулжээ.

Гэмт хэргийг илрүүлэх “одорологи” хэмээх аргаар хоёр жилийн турш туршилт явуулаад гэмт этгээдийг тогтооход үнэрийг гарын мөр болон ДНХ-ийн дээжийн нэгэн адил өгөөжтэйгээр ашиглаж болно гэсэн дүгнэлтэнд хүрсэн байна.

Францын үндэсний цагдаагийн газрын шинжлэх ухаан, техникийн салбарын Лион хот дахь хэсэг тусгайлан сургасан үнэрч ноход гэмт хэргийн “үнэрийг” үнэртэн санаад, дараа нь сэжигтний үнэртэй харьцуулан үнэрийн адилтгалыг амжилттайгаар хийх чадвартайг тогтоожээ.

Шинэ нээлт нь гэмт хэрэгтэй хийх тэмцэлд хүнд цохилт боллоо хэмээн цагдаагийн албаны төлөөлөгч баяртайгаар мэдэгдэж: “Одоо бид гэмт хэрэгтэн этгээд явсан газартаа дахин давтагдашгүй үнэрийн молекулаа үлдээж, түүнийг нь тусгайлан сургасан ноход адилтгаж чадна гэдгийг огт эргэлзээгүйгээр мэддэг боллоо” гэжээ.

Хулгайч этгээд өлмий дээрээ гэтэн цонх руу дөхөж очоод ихэд болгоомжлон гарын мөр, үс болон ДНХ агуулсан бусад нотлох баримтаа бүгдийг нь аваад явчихсан байсан ч түүний хүрч шүргэсэн зүйл бүр дээр, бээлий болон гутлын улыг нь ч нэвт гаран үлддэг түүний үнэрээр өөрийг нь адилтган тогтоож болно.

Хэрэг, учралын газраас үнэр цуглуулах анхдагчид болох Дорнод Европын орнууд, түүний дотроос Унгар болон Болгарчуудын хийсэн хэрэгсэл төхөөрөмжийг Францууд боловсронгуй болгожээ. Чихэр болон арьсны тослогийн өчүүхэн дуслаас ч үнэрийг тусгаарлан авч болдог.

Криминалистууд учрал болсон газарт тусгайлан бэлдсэн даавуунд үнэрийг нэвчүүлэн бэхжүүлээд үнэргүйжүүлсэн саванд битүүмжилсэн байна. Эрдэмтэд энэ үнэрийг хэдэн арван жилээр хэвээр хадгалагдана гэдэгт итгэлтэй байгаа аж.

Сэжигтэн этгээдийг тогтоосны дараа үнэр шингээх даавууг 15 минут хүртэл хугацаатайгаар бариулан дээж аваад дараа нь үнэрч нохойд үнэртүүлэн хэрэг, учралын газраас битүүмжилсэн үнэр мөн эсэхийг сонгон ололт хийлгэнэ.

Нарийн хяналтын дор явуулсан туршилтын явцад үнэрч нохой учралын газраас илрүүлж битүүмжилсэн үнэрийн дээж дотроос сэжигтэн этгээдийн үнэрийг зөв олж байгааг болон хоёроос олон хүний үнэр холилдсон саван  дотроос амжилттайгаар ялгаж чадаж байгааг эрдэмтэд тогтоожээ.

Автомашин хулгайлагдсан нэгэн хэрэгт цагдаагийнхан шинэ техникээ хэрэглэж дээрмийн хэрэг үйлдсэнтэй холбогдуулан хэд хэдэн этгээдүүдийг төлөөлөгчид баривчилжээ. Тээврийн хэрэгслийн хаалганаас битүүмжлэн авсан үнэрийг үнэрч нохой сэжигтэн этгээдүүдийн нэгний нь үнэртэй адилтган сонголт хийснийг шинжлэх ухаан техникийн нэгжийн эрдэмтэд, ажилтнуудын гаргасан дүгнэлт баталсан байна.

 

БНЭУ-ын Калькатта хотын “Daily telegraph” сонин

http: //www.telegraphindia.com сайтаас


. Сэтгэгдэл бичих . Найздаа илгээх

Сэтгэгдлүүд

Миний тухай

Хааяа нэг ганц 2 иймэрхүү юм бичихээр хэвлэж өгөх газар хайх гэж төвөг болох юм.

Сүүлийн бичлэгүүд

. ”Miranda warning”, “Предупреждение Миранды” буюу Мираандагийн сануулгын талаар
. АНУ-ын хөл бөмбөгийн од асан, Ж. Симпсоны хэрэг
. ХОВСДУУЛСАН НОХОЙ АЛУУРЧИЙГ ИЛЧИЛЖЭЭ
. тэргүүн байрын шагналт илтгэл
. Экспертийн дүгнэлт, түүний эрх зүйн зохицуулалт
. Одорологи буюу үнэр судлал
. Албаны нохой сургах хичээл
. Гэрэл зургийн түүхээс
. Биет баримт
. ЭБШ хуулин дахь криминалистикийн хэл болон Монгол хэл зүйн зарим асуудал
. Криминалистикийн одорологийн талаар
. At the Crime Scene
. Криминалистикийн үнэр судлалын шинжилгээ
. Хятадууд гэмт хэргийг хүний үнэрийн сангаар илрүүлнэ
. China’s body odor databank sniffs out crime

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. Сэмээрхэн
Бичлэг: 16 » Нийт: 24
Өмнөх | Дараагийн



:-)
 
xaax