“Чихний чимэг болсон аялгуу сайхан Монгол хэл
Чин зоригт өвөг дээдсийн минь өв их эрдэнэ
Сонсох бүрийд яруу баялгийг нь гайхан биширч
Сод их билэгт түмнээ бишрэн магтмуу би” хэмээн их гүүш, Б. Ринчин гуай эх хэлээ шүлэглэн магтсаныг сонсоогүй, мэдэхгүй хүн байдаггүй биз.
Бидний хэл үнэхээр яруу, аялгуу сайхан хэл болохыг малчин ард түмний минь наад захын хэллэг болох ердийн мэндчилгээ, аман яриа, үлгэр, домог, туульс болон зах зухаас нь сурсан гадны ганц хоёр хэлтэй харьцуулан үзэхэд улам ч их мэдэрдэг билээ.
Харин сүүл...